Хичээлийн материалыг хэвлэх боломжгүй. Дасгал ажлын хуудсыг «Дасгал ажил» хэсгээс татаж хэвлэнэ үү.
Instructions, Knowledge, «Өглөөний ажлаа гарга», «Өдрийн тайлан», CRM, HOT/WARM/COLD, follow-up, татгалзал.
Зар бичигч, Gmail/Calendar, unegui зарын эзэн/реалтор оноо, 7/14/30 хоногийн дахин холбох мессеж.
Union Building, C-1501 тоот. Өглөө Модуль A, үдээс хойш Модуль B.
Утасныхаа камераар QR кодыг уншуулна уу. Хостойгоо хуваалцахдаа холбоосыг хуулж илгээнэ.
https://aiglobal-realtor-claude.pages.dev
Модуль A, B-ийн слайд, алхам алхмаар заавар, «Ёс зүй ба тусламж». Слайд бүрийн доор тухайн слайдад хэрэгтэй файл, зааврын товч гарна.
Project Instructions загвар, жишээ байр, CRM, unegui хүснэгт, дасгал ажлын хуудас, 12 бэлэн заавар.
Өдрийн төгсгөлд та «Реалтор туслах» нэртэй ажиллагаатай Claude Project-той болно. Энэ нь таны үнэ, CRM-ийг мэддэг, өглөө ажлын төлөвлөгөө, орой тайлан гаргадаг, зар, follow-up мессеж бичдэг.
| Юу | Тайлбар |
|---|---|
| Зөөврийн компьютер, цэнэглэгч | Chrome хөтөч шинэчлэгдсэн байх. Утсаар оролцож болох ч компьютер илүү тохиромжтой |
| Claude бүртгэл | claude.ai-д нэвтэрч чаддаг байх. Free багц хангалттай. Pro бол Gmail/Calendar-ыг өөрөө туршина |
| Google (Gmail) бүртгэл | Google Sheets нээх, Connectors-д холбоход хэрэгтэй |
| Зарах байрны 3–5 зураг, мэдээлэл | Байршил, талбай (м²), өрөө, давхар, ашиглалтад орсон он, үнэ, онцлог |
| 3–5 үйлчлүүлэгчийн товч тэмдэглэл | Юу сонирхсон, хэзээ холбогдсон, юу гэж хэлсэн. Нэрийг эхний үсгээр, утасгүй бичнэ |
| Цаг | Юу | Тайлбар |
|---|---|---|
| 08:45–09:00 | Ирц, Wi-Fi | Компьютерээ асааж, Wi-Fi-д холбогдоно |
| 09:00–09:30 | Нээлт | Өчигдрийн хичээлийг 10 минут сэргээнэ. AI ашигладаг ба ашигладаггүй хүн хос болно. Claude бүртгэлээ шалгана |
| 09:30–12:30 | Модуль A | Claude Project: реалторын өдөр тутмын туслах (10:50–11:00 завсарлага) |
| 12:30–13:30 | Үдийн цай | |
| 13:30–16:30 | Модуль B | Claude-ийн холболт ба зар (14:50–15:00 завсарлага) |
| 16:30–17:00 | Хаалт | Асуулт хариулт, өдөр тутмын хэрэглээний төлөвлөгөө |
Зорилго, урсгалтай танилцаж, сонирхол татах асуултад хариулна
Үндсэн ойлголтыг слайдаар судална
Багш шууд үзүүлнэ. Та ажиглаж, тэмдэглэнэ
Хосоороо, багштай хамт жишээ файлаар ажиллана
Завсарлага
Бие даан өөрийн бодит өгөгдлөөр хийж, нотолгоо бүрдүүлнэ
5 асуулт, A/B/C/D карт өргөнө. 4/5 бол тэнцэнэ
Нэг өгүүлбэрийн эргэцүүлэл бичнэ
Бүтээлээ харьцуулж, гарах карт бөглөнө
Хосдоо заагаад 3 хүнээс дүн авна
Дасгал ажлын хуудсанд блок бүрийн бөглөх хэсэг бий. Модуль бүрийн төгсгөлд хуудсаа багшдаа өгнө.
Мэдлэгийн шалгалтын хариултыг хичээл дээр багш тайлбарлана.
Урсгал: Project үүсгэх → Instructions (үүрэг, дүрэм) → Knowledge (байр, үнэ, CRM) → өдөр бүрийн команд → CRM, ангилал, мессеж. Нэг удаа тохируулсны дараа та Project-оо өдөр бүр нээхэд хангалттай.
Реалтор туслах. Тайлбарт «Өдөр тутмын борлуулалт, follow-up» гэж бичээд Create project дарна.Project_Instructions_zagvar.md-ийн Текст хуулах товчийг дарна.Jishee_bair_une.csv болон Jishee_CRM.csv-г оруулна. CSV-д нийт үнэ, хоног бодогдсон байдаг. Excel файлуудыг Excel эсвэл Google Sheets-д нээж ажиллана.Зөв хариулт: 2 байр, A-9 (86.2 м²) ба A-12 (92.0 м²). A-7 захиалсан, C-14 өөр блок. Гурав гэж хариулбал Claude зохиосон байна. Instructions хадгалагдсан эсэхээ шалгана.
Jishee_temdeglel.txt-ийг хуулж A4 зааврын төгсгөлд буулгана.8686**** хэлбэртэй үлдсэн, бусад хүний утас, төсөв зэрэг байхгүй мэдээлэл MISSING гэж тэмдэглэгдсэнийг шалгана.Хүлээгдэх үр дүн: Тэмүүлэн, Болд — HOT (захиалга, үзлэг явж байна). Сараа HOT эсвэл WARM аль нь ч болно. Номин — COLD (хавар). Ганбаатар — 30+ хоног, дахин холбох боломж. Бусдыг шалтгаанаар нь хэлэлцэнэ.
Мэдлэгийн шалгалтын хариултыг хичээл дээр багш тайлбарлана.
Урсгал: зураг + баримт → зар бичигч → (Gmail, Calendar) → unegui оноо → 7/14/30 дахин холбох. Бүх ажлыг өглөө үүсгэсэн «Реалтор туслах» Project дотор хийнэ.
[ТОО ОРУУЛНА] үлдсэн газрыг өөрөө нөхнө.Connectors таны багцад харагдахгүй бол энэ алхмыг алгасна. Claude захидал илгээх, уулзалт өөрчлөхөөс өмнө зөвшөөрөл асууна. Зөвшөөрөхөөсөө өмнө агуулгыг уншина.
Jishee_unegui_zar.xlsx-ийг Excel эсвэл Google Sheets-д нээнэ. Шар нүдийг бөглөхөд цэнхэр нүдний оноо автоматаар бодогдоно.Хүлээгдэх үр дүн: Эзэн — Бат (−6), Сараа (−2), Төгөлдөр (−6). Реалтор — Хотын Зуучлал ХХК (9), Realtor Oyuka (9), Пропертис агент (5), Дэлгэр (4). Тодорхойгүй — Ганаа (1).
Jishee_CRM.xlsx-ийн M баганаас 7+, 14+, 30+ хоногийн бүлгийг харна. B2 нүдний огноог өөрчлөхөд дахин бодогдоно.Бүлэг (2026.10.30-ны байдлаар): 7+ — Энхжин (8). 14+ — Дорж (15), Оюун (21). 30+ — Ганбаатар (32).
Доорх файлуудыг татаж авна уу. Татах товч дарахад баталгаажуулах цонх гарч болно. Жишээ файлын бүх өгөгдөл зохиомол.
Хоёр модулийн шалгах цэг, нотолгооны хуудас, шалгалтын хариулт, You Teach-ийн дүн, өдөр тутмын төлөвлөгөө. Компьютер дээр бөглөх эсвэл хэвлэнэ.
Dasgal_ajlyn_huudas.docx
0. MY PROFILE хэсгийг бөглөөд Project → Instructions-д бүгдийг буулгана (алхам A-2).
Project_Instructions_zagvar.md
Зохиомол «Шинэ Өргөө хотхон»: 12 байр, төслийн мэдээлэл. Excel/Sheets-д нээж ажиллана. Knowledge-д CSV хувилбарыг хавсаргана (алхам A-3).
Jishee_bair_une.xlsx
Knowledge-д хавсаргах үндсэн файл: нийт үнэ бодогдсон (алхам A-3).
Jishee_bair_une.csv
8 зохиомол үйлчлүүлэгч, хоног ба 7/14/30 бүлгийн томьёо, «Тэмдэглэл» хуудас. Excel/Sheets-д ажиллана (алхам A-5, B-4).
Jishee_CRM.xlsx
Knowledge-д хавсаргах хувилбар: хоног, 7/14/30 бүлэг бодогдсон (алхам A-3).
Jishee_CRM.csv
Эмх замбараагүй дуудлагын тэмдэглэл. A4 заавраар CRM хүснэгт болгоно.
Jishee_temdeglel.txt
8 зохиомол зар, эзэн/реалтор онооны томьёо, онооны дүрэм (алхам B-3).
Jishee_unegui_zar.xlsx
A1–A7, B1–B5 заавар нэг файлд. Утсандаа хадгалж ашиглана.
Belen_zaavaruud.md
Дөрвөлжин хаалттай [хэсгийг] өөрийн мэдээллээр сольж хэрэглэнэ. A заврууд Модуль A-д, B заврууд Модуль B-д.
Би реалтор. Энэ Project-ийн Instructions-д миний ажлын мэдээллийг нэмэхэд тусална уу. Надаас дараах 8 зүйлийг нэг нэгээр нь асуу. Бүгдэд нь хариулсны дараа «0. MY PROFILE» хэсгийг Project Instructions-д шууд буулгах хэлбэрээр бичиж өг. 1. Миний нэр, ажилладаг компани эсвэл бие даасан эсэх 2. Ажилладаг дүүрэг, хороолол 3. Голчлон зардаг байрны төрөл (шинэ, хуучин, түрээс, арилжааны) 4. Гол үйлчлүүлэгчид (залуу гэр бүл, хөрөнгө оруулагч гэх мэт) 5. Үйлчлүүлэгчтэй голчлон харилцдаг суваг (утас, Messenger, Viber) 6. Миний өдрийн ердийн зорилт (дуудлага, үзлэг) 7. Мессежийн хэв маяг (албан, дотно) 8. Хэзээ ч хийж болохгүй зүйл (жишээ нь хямдрал амлах) Мэдээлэл дутуу бол таамаглахгүй, [ОРУУЛНА] гэж үлдээ.
Өглөөний ажлаа гарга. Өнөөдөр: [огноо, гариг]. Өнөөдрийн товлосон уулзалт, үзлэг: [цаг · үйлчлүүлэгч · байр]. CRM: Knowledge-д байгаа Jishee_CRM хүснэгт (эсвэл доор буулгасан мөрүүд). [НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ БАЙВАЛ ЭНД] Project Instructions-ийн 26-р хэсгийн 10 бүлгээр гарга. Мэдээлэл байхгүй бүлэгт N/A гэж бич. Хамгийн чухал 1 боломжийг тодорхой нэрлэ.
Өдрийн тайлан. Өнөөдөр хийсэн ажил (энгийнээр бичлээ): [жишээ: Болдтой ярьсан, Хан-Уулын 2 өрөөг үзүүлсэн, Сараа маргааш хариу өгнө гэсэн ...] Project Instructions-ийн 27-р хэсгийн 10 бүлгээр гарга. Тоо дутуу бол таамаглахгүй, N/A гэж бич. Дараа нь 28-р хэсгийн өдрийн төгсгөлийн шалгах жагсаалтаар намайг шалга. Тайлан гаргахад дутуу байгаа хамгийн цөөн мэдээллийг л надаас асуу.
Өнөөдөр: [огноо, жишээ нь 2026-10-30]. Доорх нь миний өнөөдрийн эмх замбараагүй тэмдэглэл. Үүнийг CRM хүснэгт болго. Багана: Үйлчлүүлэгч · Утас · Эх сурвалж · Сонирхож буй байр · Төсөв · Өрөө · Зорилго · Худалдан авах хугацаа · Шат · Сүүлд холбогдсон · Дараагийн follow-up · Татгалзал · Дараагийн алхам. Дүрэм: тэмдэглэлд байхгүй мэдээллийг зохиохгүй, хоосон үлдээ эсвэл «MISSING» гэж бич. Утасны дугаарыг эхний 4 оронгоор нь үлдээж, бусдыг нь *** болго. Хүснэгтийн доор надаас тодруулах 3 асуулт бич. --- [ТЭМДЭГЛЭЛЭЭ ЭНД БУУЛГА]
Өнөөдөр: [огноо, жишээ нь 2026-10-30]. CRM хүснэгтийн үйлчлүүлэгч бүрийг 🔥 HOT, 🌡️ WARM, ❄️ COLD гэж ангил. Мөр бүрт: Ангилал · Шалтгаан (хүснэгтэд байгаа баримтаас) · Итгэл (өндөр / дунд / бага) · Дараагийн алхам. Баримт хангалтгүй бол «Тодорхойгүй — [юуг асуух]» гэж бич. Төгсгөлд нь өнөөдөр заавал холбогдох 3 хүнийг дарааллаар нь гарга.
[Үйлчлүүлэгчийн нэр]-д follow-up мессеж бич. Нөхцөл: [сүүлд юу ярьсан, юу амласан, юу илгээх ёстой]. Суваг: [Messenger / Viber / SMS]. 3 хувилбар өг: 1) богино, 2) илүү дотно, 3) дараагийн алхам руу илүү тодорхой урьсан. Дүрэм: шахахгүй, хуурамч яаралтай байдал үүсгэхгүй («сүүлийн 2 байр» гэх мэт), Knowledge-д байхгүй үнэ, хямдрал бичихгүй. 300 тэмдэгтээс ихгүй.
Үйлчлүүлэгч «[Үнэтэй байна / Бодъё / Нөхөртэйгөө ярина]» гэлээ. Нөхцөл: [байр, үнэ, үйлчлүүлэгчийн нөхцөл байдал]. Project Instructions-ийн 10-р хэсгээр: 1) бодит татгалзал юу байж болох, 2) ямар мэдээлэл дутуу байна, 3) асуух 2 асуулт, 4) баримтад тулгуурласан хариу, 5) дараагийн алхам. Дараа нь утсаар хэлэх 3–4 өгүүлбэрийн хариу бич.
Чи туршлагатай реалторын зар бичигч туслах. Хавсаргасан зураг болон доорх баримтыг ашиглан зар бич. [Байршил · дүүрэг · хороо/хотхон · өрөө · талбай м² · давхар/нийт давхар · ашиглалтад орсон он · үнэ · төлбөрийн нөхцөл · онцлог · холбоо барих] Хамгаалалтын дүрэм: - Өгөгдөөгүй баримтыг зохиохгүй. Тоо дутуу бол [ТОО ОРУУЛНА] гэж үлдээ. - Зурагнаас тодорхой харагдахгүй зүйлийг (засвар, тавилга, харах тал) бичихгүй. - «Хамгийн», «үнэ нь заавал өснө», «ашигтай хөрөнгө оруулалт баталгаатай» гэх мэт амлалт өгөхгүй. - Худалдан авагчийг нас, хүйс, гэр бүл, үндэс угсаагаар ялгахгүй. - Эзний нэр, хаалганы дугаар, бичиг баримтын мэдээлэл бичихгүй. Үр дүн: (1) unegui.mn-ийн гарчиг (70 тэмдэгт хүртэл) ба тайлбар (600–900 тэмдэгт) (2) Facebook пост (400–600 тэмдэгт), 5–8 hashtag (3) Надад: дутуу 3 мэдээлэл, зургийг сайжруулах 3 зөвлөмж, [ТОО ОРУУЛНА] үлдсэн газрууд
(Gmail, Google Calendar холбогдсон үед) Calendar-аас өнөөдрийн болон маргаашийн уулзалт, үзлэгүүдийг шалга. Уулзалт бүрт Gmail-ээс тухайн хүнтэй холбоотой сүүлийн захидлыг хайж ол. Үр дүн: уулзалт бүрт — Цаг · Хэн · Юу ярьсан (захидлаас) · Project Instructions-ийн 19-р хэсгийн «THE ONE THING» · бэлтгэх материал. Захидал илгээх, уулзалт өөрчлөх ажлыг миний зөвшөөрөлгүй хийхгүй.
Доорх unegui.mn-ийн зар бүрийг Эзэн / Реалтор / Тодорхойгүй гэж ангил. Оноо: идэвхтэй зар ≥10: +3; 4–9: +1; ≤3: −2 · зарлагчийн нэрэнд agent/realtor/remax/ХХК/зуучлал (мөн агент, реалтор, риэлтор): +3 · тайлбарт реалторын хэллэг («манай компани», «олон сонголт», «бусад сонголтыг танилцуулна», «нэг дор хэд хэдэн байр харуулна», «үйлчилгээний нөхцөл»): +2 · «агенттай хамтрахгүй», «зуучлалгүй»: −4 · жагсаалтад ≥3 зар: +1. Нийт оноо ≥3 бол Реалтор, ≤−2 бол Эзэн, бусад нь Тодорхойгүй. Мөр бүрт оноо бүрийг задалж харуул. Энэ бол магадлал гэдгийг тэмдэглэ. Эзэн гэж гарсан зарт эхний удаа залгахад хэлэх, хүндэтгэлтэй 3 өгүүлбэр бич. --- [ЗАРУУДЫГ ЭНД БУУЛГА — Excel-ийн A–G багана: Гарчиг · Зарлагчийн нэр · Идэвхтэй зарын тоо · «Зуучлалгүй» хэллэг · Реалторын хэллэг · Жагсаалтад ≥3 зар · Тайлбар]
CRM-ээс сүүлд холбогдсоноос хойш 7+, 14+, 30+ хоног болсон үйлчлүүлэгчдийг ялга. Өнөөдөр: [огноо]. Бүлэг бүрт тохирох мессеж бич: - 7 хоног: өмнөх ярианаас үргэлжлүүлсэн, тусламж санал болгосон - 14 хоног: шинэ, бодит мэдээлэл (Knowledge-д байгаа) хуваалцсан - 30 хоног: дарамтгүй, «одоо ч сонирхож байна уу» гэж асуусан Хуурамч яаралтай байдал, баталгаагүй үлдэгдэл, хямдрал бичихгүй. Хүн бүрт тусад нь бич.
Миний 5 lead: [нэр (эсвэл эхний үсэг) · сүүлд холбогдсон огноо · юу сонирхсон · шат · татгалзал]. Өнөөдөр: [огноо]. Хүснэгт гарга: Lead · Хоног · Бүлэг (7/14/30) · Ангилал (HOT/WARM/COLD, шалтгаантай) · Дараагийн алхам · Огноо · Суваг · Мессежийн ноорог. Дараа нь энэ 5 хүнийг ирэх 7 хоногийн хуанлид хуваарил (өдөрт 2-оос ихгүй).
Claude таны нэрийн өмнөөс бичдэг тул түүний алдаа таны алдаа болно. Доорх 7 дүрмийг мөрдөнө үү.
| Шинж тэмдэг | Шалтгаан | Шийдэл |
|---|---|---|
| Claude Instructions-ийг дагахгүй байна | Project-ийн гадна, энгийн чатад бичсэн | Project хуудсаас шинэ чат нээнэ. Зүүн дээд хэсэгт Project-ийн нэр харагдах ёстой |
| Knowledge-д Excel файл орохгүй | Файлын төрөл, хэмжээ | CSV хувилбарыг оруулна, эсвэл хүснэгтээ хуулж текстээр буулгана |
| «Usage limit» мэдэгдэл гарлаа | Free багцын мессежийн хязгаар | Хостойгоо нэг дэлгэц ашиглана. Хязгаар хэдэн цагийн дараа сэргэнэ |
| Project үүсгэж болохгүй байна | Free багцад 5 Project-ийн хязгаар | Хэрэггүй Project-оо архивлана |
| Connectors-д Gmail харагдахгүй | Багц эсвэл бүс нутгаас хамаарна | B2-ыг алгасна. Багшийн үзүүлснийг ажиглана |
| Claude үнэ зохиосон | Knowledge-д мэдээлэл байхгүй эсвэл заавар дутуу | «Knowledge-ээс эх сурвалжийг нь заа» гэж асууна. Instructions-ийн 29-р хэсгийг шалгана |
| Зураг хавсрахгүй байна | Файл хэт том | Утасны дэлгэцийн зураг авах эсвэл зургийг жижигрүүлнэ |
| Хэрэгсэл | Үнэгүй багц | Төлбөртэй багц |
|---|---|---|
| Claude | 5 Project хүртэл, мессежийн хязгаартай | Pro ~$20 / сар: хязгааргүй Project, илүү их хэрэглээ, Connectors |
| Excel / Google Sheets | Google Sheets үнэгүй | — |
Үнийн мэдээлэл 2026 оны 10-р сарын байдлаар. Багц авахаасаа өмнө албан ёсны сайтаас шалгана уу.
AI Global · info@aiglobal.mn